УДИРТГАЛ ХИЧЭЭЛ .01

Ирээдүйн мал аж ахуй эрхлэгч хэн байх вэ?

Хичээлийн зорилго:
Тогтвортой аж ахуй эрхлэх тухай анхан шатны ойлголтыг өгч, ирээдүйд бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж үлдээх мэдлэг ойлголтыг өгөхөд чиглэнэ.

УДИРТГАЛ ХИЧЭЭЛ .02

Хүн байгалийн хүйн холбоо

Хичээлийн зорилго:
Хүн байгалийн нийлмэл тогтолцоо, шүтэлцээ түүнд хандах хандлага, экосистемд түшиглэсэн дасан зохицохуйн ойлголт мэдлэг эзэмшинэ.

УДИРТГАЛ ХИЧЭЭЛ .03

Байгаль эхийн үйлчилгээ ба өгөөж

Хичээлийн зорилго:
Экосистемийн үйлчилгээний төрлүүд, түүнээс хүртэх үр өгөөжийн тухай мэдлэг, нэгтгэх, тэнцвэржүүлэх, хамгаалах тухай ойлголттой болох