УУР АМЬСГАЛ НУТАГ ШИНЖИХ .05
МАЛ АМЬТАДЫН ЗАН ТӨРХӨӨР ЦАГ АГААРЫГ ШИНЖИХ
Монгол
Мал амьтадын зан төрхөөр
цаг агаарыг шинжих
- Хонь, ямааны хамар түгжирч шуухинаад, морь тургилдаад байвал удахгүй бороо, цас орно
- Өглөө босоход хонь салхи сөрөөд хэвтэх, адуу таруу идээшлэх, үхэр, нохой тарайж хэвтэх, яндангийн утаа эгц дээш хөөрч байвал өдөртөө тэнгэр сайхан байна
- Унага янцгаах, бух урамдах, ингэ зэлтэй ботгоо орхиод бэлчих, адуу шилгээх зэрэг нь тэнгэр удахгүй онгойхын дохио
- Намрын сүүлээр сарлаг зэлэндээ ирэхгүй хээр хоноод л, өглөө, оройдоо хурааж ирэх гээд ажил удаад эхэлбэл гарах өвөл чангахан болохын тэмдэг
- Сарлаг уулын хэц рүү гарахгүй бэл бараадаад, зэлтэй тугалдаа сүжирхээд байвал өнтэй өвөл болох нь гэлцдэг
- Үхэр, адууны өнгө бүрзийж, царай алдаад, хонины үс чийг даагаад ирвэл хүйтэрч цас орно
- Үнээний сааль сүү нь гэнэт татарвал тэнгэр муудахын шинж хэмээн үздэг.
Эх сурвалж: Тэнгэр унших эрдэм: өвгөдийнхөө ухаанаас сурвалжилсан тэмдэглэл, Д. Шагдарсүрэн ; редактор, Б. Цэвээн
Хэрэм, Squirrel, (Sciurus vulgaris)
Мал амьтадын зан төрхөөр
цаг агаарыг шинжих
- Хэрэм хүйтрэх, цас орох, салхи шуурга болохын өмнө үүрэндээ орж нүхээ сайтар бөглөөд хэдэн өдрөөр ч гаралгүй хэвтдэг байна. Харин цас орж байхад модноос бууж үүрээ орхиод, цасан дээгүүр гүйж эхэлбэл цаг агаар сайжрахын тэмдэг
- Хэрэм үүрээ нам газар зассан ажиглагдвал хүйтэн өвөл болох, өндөрт зассан байвал өнтэй өвөл болохын шинж хэмээн үздэг байна
Монгол тарвага, Tarbagan marmot (Marmota sibirica)
Мал амьтадын зан төрхөөр
цаг агаарыг шинжих
- Тэнгэр бүрхэг байхад тарвага хошгорвол тэнгэр цэлмэнэ, нүхнийхээ амсрыг тойруулан чулуу, шороогоор хүрээлсэн байвал бороо орж их үер болохын шинж
- Тарвага, зурам, үхэр огодой, ам цагаан хулгана зэрэг амьтад эрт ичих, хөеөгөө их
цуглуулах нь өвөл хүйтэн, цаг нэлээн зутруу болохын шинж - Ичсэн тарвага нүхнээсээ гарч ирэх, үнэг, хярс задгай газар хэвтэж, өвөлжвөл өнтэй өвөл болно хэмээн тааварладаг байжээ
Алаг шаазгай, Common Magpie (Pica pica)
Мал амьтадын зан төрхөөр
цаг агаарыг шинжих
- Өвөл шаазгай цасан дээр суугаад байвал дулаан болно
- Ойн шаазгай тал руу бууж, идэш цөвдөл эргүүлэх нь ихэсвэл цас их унахын шинж хэмээн үзнэ



