НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ӨВ СОЁЛ УХААН .06

ЭСГИЙ ХИЙХ ЁС

Баян-Өлгий аймаг Цэнгэл сум

Эсгий хийх ноосоо хатааж байгаа нь

Малчид эсгийг ихэвчлэн 8 дугаар сарын дундуур хийдэг. Тухайн айл дангаараа хийхэд хүч хүрэхгүй ажил учраас айл хотлоороо нийлж хийнэ. Өдрийн сайныг сонгон тогтож, эсгийндээ гурван төрлийн ноосыг урьдчилан бэлтгэсэн байна. Хамгийн түрүүнд ноосоо дэвсгэр дээр дэлгэж 7 хоног орчим үдийн наранд сайтар хатааж хогийг нь цэвэрлэнэ. Хатаасныхаа дараа ноосоо савж эхлэх ба ноос савахад хэдэн ч хүн орж болно.

Монгол

Эсгий хийх ёс

Эсгий хийх арга ажиллагаа 3 үе шаттай явагддаг бөгөөд эхлээд ноосоо зулна, дараа нь услаад эсгийгээ татах буюу чирж нягтруулдаг. Цэнгэг устай худгийн ойролцоо эсгий татах, зулахад тохирсон, тэгш сайхан талбайтай газрыг сонгоно.

Монгол

Эсгий хийх ёс

Эсгий хийж боловсруулахад ноосыг эрчүүд бул гол ороон хуйлж гадуур нь нь дэвтээсэн ширээр ороож, уртааш дээс сураар боож хайрцаглан баглан морь тэмээгээр өнхрүүлэхийг эсгий татах гэнэ.

ӨМНӨХ

Гүүний үрс гаргах ёсон