ӨВС УРГАМЛЫГ НӨХӨН СЭРГЭЭХ УХААН .04

ДЭРС

Баянхонгор аймаг, Бууцагаан сум, 2012 он

Дэрст бэлчээр

Дэрс нь манай орны бүх бүс бүслүүрт тойром, цайдам, марцлаг элс, хужирлаг нуга, сайр, гол горхины эрэг, хөндий хоолой, булаг шандны орчим тойронд ургана. Тэжээллэг чанар өндөр, хүйтэнд нөмөр нөөлөг болж малыг салхи шамрагнаас хамгаалдаг.

Өвөрхангай, Төгрөг сум, Их Морин бүлэг, 2015

Сэргэсэн дэрст бэлчээр

Их Морин бүлгийн малчид дэрст бэлчээрээ ургамал ургалтын хугацаанд нь хоёр жил хамгаалсны үр дүнд ингэж ургуулж чаджээ. Зурагт Их Морин бүлгийн дарга Х.Лхагва, судлаач С.Сайнбаяр, О.Золжаргал нар.

Хэнтий аймаг, Норовлин сум, 2019 он

Дэрсний мөхөл

Хэрэв дэрст бэлчээрийг ургамал ургах хугацаанд нь өнжиж сэлгэхгүй бол доройтож, эргэн нөхөн сэргэх аргагүй болох юм. Малчид “дэрс хараахан гурав нугарахгүй байна” хэмээн бэлчээрийн доройтлоо ажиглаж хамгаалдаг байжээ.

Хэнтий аймаг, Норовлин сум, 2019 он

Дэрсний үндэсний тархалт

Дэрсний үндэс нь бат бөх хөрс барих, хөрсний усыг барих чадвартай юм. Иймээс малчид дэрст бэлчээрээ ургалтынх хугацаа болох 4-5 сард сард чөлөөлж, өнжиж сэлгэж, хамгаалж байх хэрэгтэй.

ӨМНӨХ

Улалжтан

ДАРААХ

Алаг өвс-таана хөмөл