УУР АМЬСГАЛ НУТАГ ШИНЖИХ .06

МОНГОЛЧУУД ЦАГ АГААРЫН ЭРСДЛИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛЖ ИРСЭН ТУХАЙ

Монгол

Монголчууд цаг агаарын эрсдлийг хэрхэн даван туулж ирсэн тухай

Нүүдэлчин ард түмний цаг хугацааны явцад хуримтлуулж ирсэн байгальтай холбоотой мэдлэг, ёс заншлууд нь байгалийн баялгийг байнга зүй зохистой ашиглахад болон цаг уурын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг багасгах, биологийн олон төрөл зүйлийг хадгалж хамгаалахад чухал хувь нэмэр оруулсаар байна.
Тухайлбал, хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо барих, худаг ус гаргах зэргээр хөдөлмөрөөрөө нэгдэж хоршин бэлчээр нутгаа хамгаалж, өөрийн нутаг орны нэн ховор, ховор амьтан, ургамлыг хамгаалахад гол үүрэг гүйцэтгэж байна.

Монгол

Монголчууд цаг агаарын эрсдлийг хэрхэн даван туулж ирсэн тухай

Дэлхий даяар хүний үйл ажиллагаа нь байгалийн баялгийг зүй бусаар ашиглаж, хэрэглээний үзлийг шүтсээр байхад нутгийн иргэд байгальтайгаа эвлэлдэн зохицож, хүрээлэн буй орчиндоо хүндэтгэл бишрэлтэйгээр хандсан амьдралын хэв маяг, ёс заншлыг хөгжүүлсээр байна.
Жишээлбэл, дөрвөн улирлаар, отроор, ган зудаас зайлах зэрэг хол ойрын олон янзын нүүдэл хийж бэлчээрээ сэлгээж, амраах, малаа таргалуулах, малын бодисын солилцоог удирдах нарийн мэдлэг мэдээллийг хуримтлуулсан байдаг.

Монгол

Монголчууд цаг агаарын эрсдлийг хэрхэн даван туулж ирсэн тухай

Монголчуудын цаг уурыг шинжих мэдлэг, уламжлалт нүүдлийн мал аж ахуйн эрхлэх соёл, амьтныг хайрлан хүндэтгэж ирсэн уламжлалт ёс заншил, байгаль дэлхийтэйгээ харьцаж ирсэн уламжлал зан заншил, мэдлэг ухаан нь байгалийн гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтөд уян хатан байх, даван туулах чадварыг бий болгоход үндэс суурь нь болж өгдөг байна.

ӨМНӨХ

Мал, амьтдын зан төрхөөр цаг агаарыг шинжих