ХӨРСИЙГ ХАМГААЛЖ, УСЫГ АРИГЛАХ УХААН .03

МАНАЙ НУТГИЙН ГОЛ УС

Өмнөговь аймаг, Ханбогд сум, Алагбаян хайрхан,
2013 оны 5 сар

Ундаалж буй хулан

Хулан бол Монгол орны улаан ном, улаан дансанд ховор ангиллаар бүртгэгдсэн хөхтөн амьтан юм.
Хуланг говийн амьд худаг хэмээн судлаачид нэрлэдэг учир нь устай газарыг олж, урд хөлөөрөө цавчиж ус гаргадаг юм. Уг зурганд хулангийн олсон усны эх дээр тэмээ өрсөж ундаалахаар зэхэж байна. Говийн бүсийн уст цэг дээрхи мал болон зэрлэг амьтдын хоорондоо өрсөлдөх тохиолдол элбэг юм.

Зургийг: Б.Дашням

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .03

Байгаль дахь усны эргэлт

Усны эргэлт нь нарнаас ирдэг дулааны нөлөөгөөр далай тэнгис, гол мөрөн, нуур, намаг, ургамлын бүрхэвчээс ууршсан уур агаарын давхаргад хөрж өтгөрөн үүл үүсгэх замаар хур тунадас болж газрын гадарга дээр буухыг хэлдэг юм. Нар дэлхийн гадаргыг халаахын зэрэгцээ агаарыг бас халаадаг. Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар руу урсах харьцангуй өргөн, байгалийн ус хэмээн тодорхойлогддог.

Зургийг: Ц.Алтанзул

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .03

Миний нутгийн гол ус

Нутгийнхаа гол ус, усны нөөцийг хамгаалах чиглэлээр малчид, сурагчид санаа тавих хэрэгтэй. Гол усны нөөц гэхлээр зөвхөн ил харагддаг гол ус, нуур, цөөрөм, намаг биш юм. Голын хөндийн ус намгархаг газруудыг удаан оршин тогтнох нөхцлийг хөрсний даврхарга, тэр дундаа хүлэрт хөрсний давхарга буюу түүний доторхи хөлдүү хөрсний “цэвдгийн” тусламжтайгаар оршин тогтнож байдаг олон тооны нуур, намгархаг газрууд хамгаалж байдаг юм. Гэвч бэлчээрийн даац хэтэрч, зам харгуй их гаргаснаар усны нөөцийн амин сүнс болсон хөрсний гүнд байгаа цэвдгийг гэсгэх аюулд хүргэж байна. Үүнээс болж ган болох нь ч ихэсч, нуур цөөрмүүд олноороо ширгэж байна. Малчид минь нэгийг бодно биз ээ…

Зургийг: Ц.Алтанзул

ӨМНӨХ

Хөрсний ус барих үйлчилгээ

ДАРААХ

Ус, усны чанар