НҮҮДЭЛЛЭХ ЁСОН
Нүүдэллэх ёсон гэсэн дээр
Цаг хугацааны ихэнхийг малын дэргэд, хөдөө хээр өнгөрөөдөг байсан монголчууд нутаг нуга, газар усныхаа бичил уур амьсгал, ургамал, амьтны аймаг, хөрс шороо, ус ундны байрлал зэргийг танин ойлгож, хүн ба малд ямар нөлөөтэй болохыг ухаарч амьдралаа зохицуулж иржээ.
Бэлчээр нутгийг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гэж улирлаар хувааж дотор нь их, дунд, адаг гэж гурав ангилж тус тус зааг тогтоож бэлчээрээ ашиглаж иржээ.
Эх сурвалж: “Монголчуудын байгаль хамгаалах ухаан” Доктор У.Эрдэнэтуяа
Баян-Өндөрийн Баруун урт
Нүүдэллэх ёсон гэсэн дээр
- Нүүхийн урд өдөр амьдарч байгаа газрынхаа орчин тойрныг сайтар цэвэрлэдэг.
- Нүүх өдрийнхөө өглөө талархлын тахил гэж өргөдөг. Энэ нь тухайн газар нутагт амьдарч байхад сайн сайхан байлгалаа гэж газар тэнгэртээ талархаж байгаа гэсэн утга учиртай.
- Нүүхдээ голомтынхоо үнсийг дарж, гэрийн буурь, хот бууцаа сайн цэвэрлэнэ. Цэвэрлэхгүй орхивол хот бууцны өвс ногоо нь сэргэхгүй, хогийн ургамал ургана хэмээн үздэг.
- Нүүдлийн хөсөг тэргийг олон жил аян жин тээсэн цагаан ат, улаан үхэр зэргийг тэргүүнд залж, шинэ сургасан малыг дунд хийж, төлтэй эм малыг сүүлийн тэргэнд хөлөглөдөг ёстой.
Нүүдэллэх ёсон гэсэн дээр
Хайнагийн шар нь малчдын отор нүүдэл хийхэд хамгийн тохиромжтой хөсөг болж өгдөг онцлогтой. Өндөр уул, өндөр тайга, даваагаар явахад халтиргаа багатай, ачаа даах чадвар сайтай, нүүдэллэж байсан нутгаа алддаггүй тэсвэр хатуужил сайтай мал юм.
Цас ихтэй жил даваа, зам хаасан үед эхний ээлжинд адуугаараа цасыг цавчуулж мөрөө гаргаад араас нь хайнаг, хайнагийн шар, үхэр сүрэг нь орж түүний араас бог малаа дагуулан нүүдэллэг.
Хайнагийн шарын нуруун дээр нүүдэлчин ард түмний амьдрал явдаг. Авдар сав, эд хөрөнгөө хайнагийн шарын нуруун дээр ачаад машин техник хүрч чадахааргүй өндөр тайга, давааг даван нүүдэллэдэг.
Эх сурвалж: “Хорьдол сарьдгийн нүүдэл” нэвтрүүлэг
Д. Чинбат, Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сум
Нүүдэллэх ёсон гэсэн дээр
Нүүдлийн замд тохиолдох айл нүүдэл хийж яваа хүмүүсийг угтан тосож цай идээгээр дайлдаг ёстой.
Нүүдэлчдийг угтаж байгаа айл нь заавал шинэ цай чанаж өгнө. Нүүдлийн цай ирэхэд нүүдэлчид заавал сууж цай ууж хүндэтгэнэ. Ахмад хүнээс нь эхлэн амар мэндийг нь солилцоно. Гэр барьж байхад таарвал таньдаг ч бай, таньдаггүй ч бай очиж тусалдаг заншилтай.
Эх сурвалж: Монгол орны лавлах


