ХӨРСИЙГ ХАМГААЛЖ, УСЫГ АРИГЛАХ УХААН .01

ХӨРС, ХӨРСНИЙ ҮРЖИЛ ШИМТ ЧАНАР

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .01

Хөрсний зүсэлтийн судалгаа

Хөрсний зүсэлтийн судалгаагаар тухайн цаг уурын бүс нутгуудад ямар төрлийн ургамал ургах боломжтойг тогтоохоос гадна хөрс ямар төлөв байдалд байгааг тодорхойлдог. Ингэснээр хөрс алдагдаж байна уу, хуримтлагдаж байна уу гэдгийг олж тогтоохоос гадна бэлчээрийн төлөв байдлын доройтол, сэргэн ургах чадварыг мэдэх боломжтой.

Зургийг: Ц.Алтанзул

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .01

Ямар хөрс вэ?

Хөрсний судалгаанд хөрсний зүсэлтийн үе бүрээс хутгаар дээж авч шигшүүрийн саванд хийсний дараа механик бүрэлдэхүүнийг тодорхойлдог. Өөрөө хэлбэл шаварлаг байна уу, элсэрхэг байна уу гэх мэт тодорхойлох бичигт тулгуурлан судлаачид тогтоодог байна. Энэхүү зурагт бэлчээрийн хамтын шинжилгээний багийн гишүүдэд хөрс судлаач сургалт хийж байна.

Зургийг: Нутаг Түншлэл судалгааны байгууллага, Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2014 он

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .01

Хөрсний үе давхаргуудыг тогтоох нь

Хөрсний үе давхаргыг 0-органик давхарга (ургамал, амьтдын үлдэгдэл, ялзмагт давхарга), А-минерал давхарга, ялзмаг, эрдсийн холимогт давхарга, B-минерал давхарга, С-эх чулуулаг, хөрс үүссэн анхдагч материал гэж ерөнхий ангилдаг ажээ. Хөрсний бүтэц, бүрэлдэхүүнээс хамаарч гүйцэтгэх үүрэг, хэрэглээ нь янз бүр байдаг. Жишээлбэл тариаланд ашиглах сайн хөрсний 45% нь эрдэс, 5% нь органик бодис, 25% нь агаар, 25% нь ус байдаг байна.

Зургийг: Нутаг Түншлэл судалгааны байгууллага

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .01

Хужирлаг хөрс

Зурагт харагдаж буй хөрсний хэв шинж нь давсархаг, цайрсан бөгөөд найрлагандаа биологийн идэвхт элементтэй байж боломжтой юм. Бэлчээрийн доройтлыг үнэлэхийн тулд судлаачид өнгөн хөрсний үнэлгээг хийдэг бөгөөд хөрсний элэгдэл эвдрэлийн зэргийг тодорхойлж, авах арга хэмжээг боловсруулахад нэн тустай арга юм.

Зургийг: Ц.Алтанзул

ДАРААХ

Хөрсний ус барих үйлчилгээ