Шинэ зууны малчин

ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Тогтвортой ноос, ноолуурын эвсэл нь 2015 оноос эхлэн Монгол улсад малчдын залуу халааг бэлтгэх, тэдний боловсролыг дэмжих чиглэлээр тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн нэг нь Английн ноолууран эдлэлийн Johnstons of Elgins компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Тогтвортой аж ахуй эрхлэх “Залуу малчин” бэлтгэх сонгон суралцах хичээлийн хөтөлбөр юм.

ХҮНДЭТ ДЭМЖИГЧИД

ГЭРЭЛ ЗУРАГЧИН Л.ЖАРГАЛ
Л.ЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРАГЧИН

Л.ЖАРГАЛ
ГЭРЭЛ ЗУРАГЧИН

Тэр бол зэрэгцээ ертөнцийн “эзэд”-ийн гэрэл зурагчин. Тэрээр шувууд, эрвээхэй, цох гэх мэт амьтдын дүр төрхийг, биеийн бүтцийг, харцыг, хамрыг, нүдийг, гар, хөлийг гэрэл зургийн хальснаа буулган хүмүүсийн мэлмийд хүргэн, танилцуулдаг.

Баргийн хүний барьж аваад тэвчээр заан цаг наргүй зүтгээд байхгүйн дээр сайн дурын гэж болохоор энэ ажлыг тэр хийгээгүйсэн бол бид хамгийн наад зах нь шувуудын гоо үзэсгэлэнт дүр төрхийг тийм тод, ийм ойлгомжтойгоор харж чадахгүй байсан билээ.

battulga
П.БАТТУЛГА

ГЭРЭЛ ЗУРАГЧИН

П.БАТТУЛГА
ГЭРЭЛ ЗУРАГЧИН

Хэний ч анзаараагүй тэр агшин хоромд амьдралын хамгийн нандин тохиол, учрал байдгийг гэрэл зургаас л тахардагболовуу. Энгийнээс ер бусын байж мэдэх эгэл агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгадагтэрээр Монгол угсаатныөвсоёл, гэрэл зургийн “ЭГЭЛ” төслийг санаачлагч, монгол ахуй, нүүдэлчдийн сэдвээр голчлон зураг авдаг.

altanzul
Ц.АЛТАНЗУЛ

БЭЛЧЭЭР СУДЛААЧ

Ц.АЛТАНЗУЛ
БЭЛЧЭЭР СУДЛААЧ

Бэлчээр зохистой ашиглах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент, малчны байгууллагын хөгжлийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай.мэргэжилтэн билээ.

Тэрээр залуу малчдын боловсролыг дэмжих, малчдын байгууллагыг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, борлуулалтын сүлжээг орон нутагт бий болгон хөгжүүлэх үйлсэд өөрийн арвин туршлагаараахувь нэмрээ оруулсаар байна.

dashnyam
Б.ДАШНЯМ

АМЬТАН СУДЛААЧ

Б.ДАШНЯМ
АМЬТАН СУДЛААЧ

Тэрээр говийн бүсийн зэрлэг амьтдын судалгаа хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай.

Монгол орны ховор, ховордож буй амьтдыг хамгаалахын тулд тэдний амьдрах орчныг хамгаалах асуудал маш чухал юм. Ялангуяа ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудад байгалиа таньж мэдэх, хайрлан хамгаалах мэдлэг, ухамсрыг олгох нь та бидний үүрэг, хариуцлага юм.

demidsereeter
Ц.ДЭМИДСЭРЭЭТЭР

ЗАГАС СУДЛААЧ

Ц.ДЭМИДСЭРЭЭТЭР
ЗАГАС СУДЛААЧ

Монголын нуур, голуудын загасны морфологи, биологи, экологийн судалгааг олон жил хийсэн туршлагатай.

Тэрээр Монгол орны ховор, ховордож буй загасыг хамгаалахад тархац, нөөцийг судлах, байршил нутгийг тусгай хамгаалалтад авах, гадагш урсгалгүй голд нутагшуулах, зориудаар өсгөн үржүүлэх, замаар тоо толгойн өсөлтийг дэмжихэд чиглэсэн олон ажилд бодитой хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

ВИДЕО

ГАЛЛЕРЕЙ