АМЬТНЫГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ УХААН .01

ШАВЬЖ БА ААЛЗ

Шавьж ба аалз

Тогосон нүд,
Inachis io, Linnaeus 1758

Энэ эрвээхий нь Европ, Төв Азид өргөн тархсан, далавчны дэлгэмэл урт нь 50-55мм.
Далавчны нүдэн толбо нь шувуу, мэрэгчид зэрэг махчин амьтдаас хамгаалах байгалийн зохилдлогоо юм. Өөрөөр хэлбэл шувуу, мэрэгчид эрвээхийг агнахаар отох үедээ нүдний толбыг хараад эргэлзэх буюу айж үргэх тохиолдол цөөнгүй байдаг.

Шавьж ба аалз

Тоонолжит аалз,
Araneus quadratus, Clerck 1757

Монголчууд тоонолжит аалз хэмээн нэрлэсэн учир нь гэрийн тооно адил цагирглан тор нэхдэг учраас юм. Дэлхий дээрх бүх аалз хэлбэртэн нь хорын булчирхайтай бөгөөд хелицерээр хатган идэш болох амьтнаа муужруулж, хагас шингэн болгож хооллодог. Үүнийг гадаад хоол боловсруулалт гэнэ. Тоонолжит аалз тороо харилцан адилгүй хугацаанд нэхдэг.
Хооллох идэвхи дуусмагц тор нэхэж ан хийдэг аалз нь ургамлаар хооллодог шавжийн тоо толгойг багасгахад нөлөөлдөг учир зарим улсад тариалангийн талбайд олноор үржүүлэх замаар шавж устгах химийн бодис хэрэглэлгүй органик хүнс боловсруулж байна.

Шавьж ба аалз

Бүгэг эрвээхэйн авгалдай,
Hyles gallii, Rottemburg 1775

Бүгэг буюу шөнийн эрвээхэйн амьдралын мөчлөг нь өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн үе гэсэн 4 үе шаттай байдаг. Авгалдай үедээ ургамлын навчаар, бие гүйцсэн үедээ цэцгийн балаар хооллодог. Эрвээхэйн авгалдай нь байгалийн махчин амьтдаас өөрийгөө хамгаалахын тулд могой шиг болж харагдах тохиолдолд байх бөгөөд үүнийг мимикри гэж нэрлэдэг.

Шавьж ба аалз

Долоогоны бясаа,
Acanthosoma haemorrhoidale,
Linnaeus 1758

Долоогоны бясаа нь модны навч, жимсээр хооллон амьдардаг. Тухайн орчны өнгөтэй зохилдох замаар амьтдаас өөрийгөө хамгаалдаг. Ихэвчлэн ногоовтор шаргал, биеийн урт 17мм хүртэл өсдөг, нийлмэл нүдний бүтэцтэй, 3 хос хөлтэй, антенна буюу тэмтрүүл нь 5 үе байдаг. Дөрвөн сараас аравдугаар сар хүртэл идэвхитэй хооллож, өсөж үрждэг ч, цаг агаар таатай бусад аль ч үед гарч ирэх нь элбэг юм. Байгалийн тоо толгой ихсэх нь тухайн орчны ургамлыг доройтуулж болох сөрөг талтай.

Шавьж ба аалз

Цөгөрцгөнө,
Mantis religiosa, Linnaeus 1758

Цөгөрцгөнө, залбирч буй цөгөрцөг гэх мэтээр нэрлэгддэг энэхүү шавж бол ургамлыг сүйтгэж болох бясаа, буглаа цох, царцаа зэргээр маш сайн хооллодог. Залбирч буй цөгөрцөг гэдэг шалтгаан нь урд хос хөлний хөгжил сайнтай холбоотой. Эм нь эрээсээ биеээр том бөгөөд 7-9 см урт биетэй байдаг. Үржилд орсны дараа эм цөгөрцөг эрийгээ ихэвчлэн барьж идэх бөгөөд шалтгаан нь одоогоор сайн тогтоогдоогүй.

ДАРААХ

Мэрэгчид ба Үлийн цагаан огтно