ӨВС УРГАМЛЫГ НӨХӨН СЭРГЭЭХ УХААН .03

УЛАЛЖТАН

Хөвсгөл аймаг, Ханх сум, Хөвсгөл нуурын эрэг орчим, 2018 он

Татмын нугын
улалж-үетэнт бүлгэмдэл

Татмын нугад улалж-үетэнт, улалж-алаг өвст бэлчээр элбэг тохиолдоно. Улалж-үетэнт бэлчээр нь хөрсний чийгийг хадгалах, хөрсөнд нарны шууд тусгалаас хамгаалдаг. Хатаж хагдарсан хойно нь ч бог мал, адуу маш сайн, үхэр, тэмээ дунд зэрэг иддэг. Тиймээс бэлчээрийн нөхөн төлжих 5-6 сард сэлгэж, өнжөөх хэрэгтэй.

Хөвсгөл аймаг, Ханх сум, Хөвсгөл нуурын эрэг орчим, 2018 он

Ширэг улалж,
Carex duriuscula,
C.A.Mey

Ургах орчин: Элсэрхэг хөрстэй тэгш тал, уулын хээр, гол горхины эргийн чийглэг нуга, хужирлаг нуга, чулуурхаг хажууд ургана.

Ширэг улалж нь экологи эдийн засгийн ач холбогдол ихтэй ургамал юм. Малд сайн идэмжтэйгээс гадна суурин газрыг зvлэгжvvлэхэд ашигладаг онцлогтой. Ширэг улалж цэцэглэлтийн үе шатандаа уургийн агууламж хамгийн өндөр байдаг бөгөөд бэлчээрийн доройтлыг илэрхийлэх гол ургамал юм. Бэлчээрийн доройтлын сүүлийн үе шатанд ч тэсэж үлддэг чадвартай.

Эх сурвалж: УЦУОШГ-ын цахим хуудас, Монгол орны малын тэжээлийн ургамал, 2003, С.Жигжидсүрэн, Д.А.Жонсон

Хөвсгөл аймаг, Ханх сум, Хөвсгөл нуурын эрэг орчим, 2018 он

Бясаат улалж,
Carex coriophora Fisch et Mey,
ex Kunth

Ургах орчин: Элсэрхэг хөрстэй тэгш тал, уулын хээр, гол горхины эргийн чийглэг нуга, хужирлаг нуга, чулуурхаг хажууд ургана.

Нугын экосистемийн идэш тэжээлийн хэлхээнд чухал үүрэгтэй. Улалжийн навчинд олон зүйлийн шавж үүрлэх буюу махчин амьтдаас хамгаалах нуувч болгох нь элбэг. Улалжийн хатуу иш навчаар тор, сагс нэхдэг ба зарим зүйлийн улалжаас үнэртэй ус гаргаж авдаг ажээ.

Эх сурвалж: https://www.plant-ark.com/

ӨМНӨХ

Агь ба шаваг

ДАРААХ

Дэрс