НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ӨВ СОЁЛ УХААН .02

НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХУЙ

Завхан аймаг, Их-Уул сум

Нийгмийн өөрчлөлтөд дасан зохицохуй

Хуурай болон хуурайвтар нутагтай Монгол орны хэмжээнд цаг уурын өөрчлөлт дэлхийн бусад олон газраас илүү хүчтэй тохиож байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр сүүлийн 40-өөдхөн жилийн дотор Монгол орны байгаль орчинд мэдэгдэхүйц өөрчлөлт орж бэлчээр доройтох, цөлжилт тэлэх, ган, зуд хүчтэй салхи, шуурга зэрэг байгалийн гамшигт үзэлдэл элбэгших, мөнх цас, мөс цэвдэг хайлан, ил задгай усны нөөц багасах, ургамал амьтны төрөл зүйл устгах зэрэг сөрөг үр дагаврууд ихэсч байна.
Энэхүү сэдвийн хүрээнд хүнд нөхцөл байдалд бид яаж дасан зохицох чадамжаа нэмэгдүүлэх, байгаль дэлхийг хэрхэн хайрлан хамгаалах талаар мэдлэг эзэмшүүлэхийг зорьсон болно.

Малчид малын ногоон тэжээл бэлтгэх
арга барилд суралцаж байна

Нийгмийн өөрчлөлтөд дасан зохицохуй

Малчид өвлийн хатуу ширүүнийг даван гарахын тулд зунаас эхлэн өвлийн бэлтгэлээ базааж:

  • Өвс тэжээлээ нөөцлөх
  • Хашаа саравчаа дулаалах
  • Худаг усыг хамгаалах
  • Нөмөр нөөлөг газруудыг тогтоох
  • Амь насны болон гэнэтийн осолын даатгалд хамрагдах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

Эх сурвалж: 21-р зууны малчин-Модуль 7, Гай газар доороос…

Монгол

Нийгмийн өөрчлөлтөд дасан зохицохуй

Уур амьсгал, цаг агаарын аюулт үзэгдэл, хүндрэлтэй нөхцөл байдалд өөрийгөө хамгаалах, ямар нэгэн хохирол амсахгүй түвшинд байх чадвар хүн бүрт зайлшгүй хэрэгтэй.
Хүчтэй цасан болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдадаа дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх тэм цаг агаарыг таньж мэдэх ардын уламжлалт ухаанаас суралцах
  • Гар утас, радио, телевиз, гэрэлтүүлэх хэрэгслийг цэнэглэх, бэлэн байлгах
  • Өндөр хүчдэл, цахилгааны шугаман дор гэр, сууцаа барихгүй байх
  • Хоол хүнс, ундны ус, түлш, анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, ариун цэврийн хэрэглэл, дулаан хувцас бэлтгэх, гэр мэтийн хөнгөн сууцыг хүнд зүйлээр даруулах

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

ӨМНӨХ

Нүүдэллэх ёсон

ДАРААХ

Төл авахуулах ёсон