УУР АМЬСГАЛ НУТАГ ШИНЖИХ .01

УУР АМЬСГАЛ БҮРЭЛДЭХЭД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛ

Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тэнгэрийн хаяа

Уур амьсгал бүрэлдэхэд
нөлөөлдөг хүчин зүйл

Бүс нутгийн өдөр тутмын цаг агаар, урт хугацааны уур амьсгалд олон хүчин зүйл нөлөөлдөг. Орон нутгийн газарзүй, Үүнд: далайгаас хол зай, уулархаг газар зэрэг нь ихээхэн нөлөөлдөг. Бүс нутгийн ургамлын төрөл зүйл ч гэсэн орон нутгийн цаг уурын хэв маягт хүчтэй нөлөөлдөг байна.

Сэлэнгэ аймаг

Уур амьсгал бүрэлдэхэд
нөлөөлдөг хүчин зүйл

Экватораас хэр хол байгаа нь тухайн бүс нутгийн уур амьсгалд ихээхэн нөлөөлдөг. Экваторын ойролцоо амьдардаг бол дулаан, халуун уур амьсгалтай байдаг. Экватороос хойд эсвэл өмнөд зүг рүү холдох тусам сэрүүн, хүйтэн уур амьсгалтай болдог. Мөн далайн түвшнөөс хэр өндөрт байгаагаас хамааран уур амьсгал сэрүүн, хуурай болно.

Хөвсгөл аймаг

Уур амьсгал бүрэлдэхэд
нөлөөлдөг хүчин зүйл

Газар, ус нь янз бүрийн дулааныг хадгалдаг. Газар нь уснаас илүү хурдан халдаг боловч ус нь дулааныг удаан хадгалдаг. Усны ойролцоо амьдардаг хүмүүс салхитай, чийглэг цаг агаартай байх бөгөөд далай тэнгисээс хол байх тусам ихэнх бүс нутгийн уур амьсгал хуурайшдаг.

Өмнөговь аймаг

Уур амьсгал бүрэлдэхэд
нөлөөлдөг хүчин зүйл

Тухайн бүс нутгийн ургамлын төрлийг уур амьсгал тодорхойлдог шиг ургамалжилт нь бүс нутгийн цаг агаарт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Жишээлбэл, мод, ургамал олон байх тусам агаар мандал дахь усны уур улам ихсэж, тухайн газар илүү чийглэг, сэрүүн болдог.

ДАРААХ

Уур амьсгалын өөрчлөлт ба үр дагавар