ХӨРСИЙГ ХАМГААЛЖ, УСЫГ АРИГЛАХ УХААН .02

ХӨРСНИЙ УС БАРИХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .02

Сайн хөрс

Хөрсний ус барих чадварыг тодорхойлохдоо ургамлын бүрхэц, хайрга, халцгай газар, ус урссан мөр, салхиар хөрсний уг, үндэс ил гарч байгаа эсэхийг ажиглан тодорхойлдог байна. Ургамал хоорондоо ойр, шигүү ургасан байх тусам хөрсний ус барих чадвар өндөр байна.

Зургийг: Ц.Алтанзул

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .02

Бодож, төлөвлөж, хэрэгжүүлэх болжээ, Малчидаа!

Уг зурагт олон наст ургамлын ишний уг цухайж, борооны ус урссан мөр ажиглагдаж байна. Ургамал хоорондын зай холдож, халцгай хазар өөрийн хэлбэрээ олоод эхэлжээ.

Зургийг: Ц.Алтанзул

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .02

Бороо ч суух нь ээ

Борооны ус жигд тархахгүй, хөрсөнд ховил үүсгэн, урсаж байна. Улмаар олон наст ургамлын суурь хоорондоо алслагдан, халцгай газрууд хоорондоо холбогдон, хөрс салхиар хийсэх юм.

Зургийг: Ц.Алтанзул

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .02

Дов сондуул үүсэж байна

Голын эрэг дагуух нугын бэлчээр дов сондууль үүсэж, малын жим гарч байна. Ургамлын үндэс ил гарч, хатаж хорчийж, хөрс салхиар элэгдэж хийсэн, уг бэлчээр дахиж эргэн сэргэхэд хэдийнээ оройтох ажээ.

Зургийг: Ц.Алтанзул

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .02

Хайрга

Бэлчээрийн өнгөн хэсэг нь хайргаар хучигдсан байх нь хөрсийг салхиар хийсэж эвдрэхээс хамгаалдаг ажээ.

Зургийг: Ц.Алтанзул

ӨМНӨХ

Хөрс, хөрсний үржил шимт чанар

ДАРААХ

Манай нутгийн гол ус