АМЬТНЫГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ УХААН .06

МОНГОЛ ОРНЫ ЗАГАС

Монгол орны загас

Амар мөрний могор,
Lethenteron reissneri, Dybowski 1869

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны улаан дансны ангилалын шалгуураар “Хязгаарлагдмал тархацтай” зүйлд хамаарна.
Тархац, байршил нутаг: Сибирийн зүүн захын тэнгистэй хил залгаа нутгийн гол, Агнуурын тэнгис, Амар мөрний сав, Солонгос, Японы голуудад тархсан. Зөвхөн Хэрлэн, Онон, түүний цутгал Хурх голд байдаг. Хязгаарламал тархацтай.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Тархац нөөцийг судлаагүй. Тархац нутагтаа ховор, цөөн тохиолддог. Хурх зэрэг жижиг голын усны түвшин багасах нь хэвийн өсөлт, амьдрах орчинд муугаар нөлөөлнө.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтанд ховор амьтнаар бүртгэсэн. Тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.
Эх сурвалж: Дулмаа, 1996,  БНМАУ-ын Загас, I-II боть, 1983, 1985, Монгол улсын Улаанном 1997, 2013,  Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 2012, Mongolian Red List of Fish, 2011, Мэндсайхан Б., Монгол орны загасны лавлах, 2017.

Монгол орны загас

Шивэр хилэм,
Acipenser baerii, Brandt 1869

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устажбайгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн.
Тархац, байршил нутаг: Обь мөрнөөс Колым хүртлэх голууд, Иртыш гол, Енисей мөрөн, Байгаль нуурт тархсан. Олон голын бэлчир, Сэлэнгэ мөрөн түүний цутгалан голуудаар тархана. 1950-иад оноос Сэлэнгэ, Орхон, Туул гол өгсөн ганц нэгээр нүүдэллэн ирж, нутагшиж эхэлсэн. 1988 онд Булган аймгийн Хантай багийн нутаг Эгийн голоос баригдаж байв. Жараад оноос хууль бусаар хайр гамгүй агналтаас эрс ховордлоо. Өнөөгийн байдлаар манай оронд 3 газар түрсээ шахдаг гэж үздэг.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Нөөцийг нарийвчлан тогтоогоогүй. Түрсээ жил өнжиж шахдаг, удаан үржилтэй загас. 1930-аад оноос Байгал нуур, Сэлэнгийн савын гол мөрнөөс хууль бусаар агнаж, Сэлэнгэ мөрний цутгал голуудын усыг бохирдуулснаас нөөц багасч байна.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар бүртгэж, Монгол улсын улаан номонд Acipenser baeri baikalensis Nikolski, 1896 салбар зүйл нь орсон. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн II хавсралт, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн I хавсралтад тус тус бүртгэгдсэн.
Эх зохиол, мэдээ: Егоров, 1961, Дулмаа, 1970, 1985, Дашдорж, 1976, БНМАУ-ын загас, I-IIботь, 1983, 1985, БНМАУ-ын Улаан ном, 1967, Красная книга Бурятской АССР, 1988, Монгол улсын улаан ном, 1997, 2013, Баасанжав нар, 2001, The IUCN Categories and Criteria [Version 3.1] IUCNSSC, Gland and Cambridge. 2001,  Mongolian Red List of Fish, 2011,  Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн лавлах, 2001, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчнытухай конвенц, 1998, Мэндсайхан Б., Монгол орны загасны лавлах, 2017.

Монгол орны загас

Амарын хилэм,
Acipenser schrenckii, Brandt 1869

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар “устаж байгаа” зүйлд хамаарна.
Тархац, байршил нутаг: Орос, Хятад дахь Амар мөрний сав тархсан. Онон гол, түүний цутгал голуудад тохиолдоно.
Хамгаалсан байдал: 1976 оноос хойш Монголд тэмдэглэгдээгүй.
1995 оноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаароруулж хамгаалсан. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээндхудалдаалах тухай Конвенцийн II хавсралт, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар,ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэгдсэн.Онон голын адгийг улсын тусгай хамгаалалттай газарт хамруулсан.
Эх зохиол, мэдээ: 1. Никольский, 1956, 2. Дашдорж, 1976, 3. БНМАУ-ын загас, I-II боть, 1983, 1985, 4.Красная книга РСФСР, 1983, 5. The IUCN Categories and Criteria [Version 3.1] IUCN SSC, Gland andCambridge. 2001, 6. Монгол улсын Амьтны тухай хууль 2012, 7. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенцийн лавлах 2001, 8. Олон улсын ачхолбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа, усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци,1998, 9. Mongolian Red List of Fish, 2011, 10. Монголулсын улаан ном, 2013, 11. Мэндсайхан Б., Монгол орны загасны лавлах, 2017.

Монгол орны загас

Ердийн тул,
Hucho taimen, Pallas 1773

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар “устаж болзошгүй” зүйлд хамаарна.
Тархац, байршил нутаг: Обь, Лена, Кама мөрөн, Агнуурын тэнгисээс Амар мөрний сав хүртэл тархсан. Сэлэнгэ мөрний томхон цутгал голууд, Дархадын хотгорын зарим нуур, Шишгэд, Хөг, Дэлгэрмөрөн, Эг, Онон, Хэрлэн, Халх гол, Буйр нуур тархжээ.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Өвөлжих, хаваржих цүнхээл гүн газрыг хөндөн сүйтгэх, алт олборлолт болон бусад тохиолдлоор ус бохирдох, хууль бусаар агнаснаас тархац нутагтаа эрс ховордож байна.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховорамьтнаар бүртгэсэн, Монгол улсын улаан номонд орсон. Онон, Хэрлэн голын хэсэгчилсэн нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Уг загасыг зориудаар өсгөн үржүүлэх туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж, түүнийг хамгаалах чиглэлээр холбогдох олон улсын байгууллагатай хамтран “Тул төсөл”-ийг хэрэгжүүлсэн.
Эх зохиол, мэдээ: 1. Дулмаа, 1977, 2. БНМАУ-ын загас I-II боть, 1983, 1985, 3. Красная книга Бурятской АССР, 1986, 4. Монгол улсын улаан ном, 1997, 2013,  5. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоол, 2012, 6. The IUCN Categories and Criteria [Version 3.1] IUCN SSC, Gland and Cambridge. 2001, 7. Mongolian Red List of Fish, 2011, 8. Баасанжав нар, 2001, 9. Мэндсайхан Б, Монгол орны загасны лавлах, 2017.

Монгол орны загас

Омуль,
Coregonus autumnalis, Pallas 1776

Статус: Ховор зүйл. Монголын загасны улаан дансанд “мэдээлэл дутмаг” хэмээн үнэлэгдсэн.
Тархац, байршил нутаг: Байгаль нуурын савд тархсан. Монголд Хөвсгөл, Дархадын хотгорын Шарга,Хөгийн гол, Доод цагаан, Хармай нуур, Говийн Улаагчны Хар, Бага нууруудад нутагшин үржиж байна.Тавиад оны дундаас Хөвсгөл нуурт, наяад оны эхээр говийн Улаагчны Хар, Бага нуурт, наяад оныдундаас Дархадын хотгорын Доод цагаан, Хармай нуур, Шаргын гол, Хөгийн голд нутагшин идээшиж, 5-10 дахь үеийн 7-10 гаруй насны омуль тархан үржиж байна. Одоогоор агнуурын нөөцгүй. Монголд шинээр нутагшин үржиж байгаа.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Хөвсгөл, Хангайн өндөрлөг газрын нуур, голын эрс тэрс шинэ нөхцөлд дасан нутагшиж байгаа загасыг хууль бусаар агнаснаас нөөц хомсдож байна. Хөвсгөл нуурт нутагшуулсан бодгалийн үржих тааламжтай орчин хязгаарлагдмал учир ихээр хорогддог.
Хамгаалсан байдал: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол омуль – Coregonus autumnalis migratorius нэртэй 1997 оны Монгол улсын улаан номонд орсон, байршил нутаг Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт хамрагдсан.
Эх зохиол, мэдээ: 1. Тугарина, Дашдорж, 1972, 2. Дулмаа, 1991, 1992, 1995, 3. БНМАУ-ын Улаан ном,1987, 4. Монгол улсын улаан ном, 1997, 2013, 5. Mongolian Red List of Fish, 2011, 6. Мэндсайхан Б, Монгол орны загасны лавлах, 2017.

Монгол орны загас

Шаргал үхэрдээ,
Tinca tinca, Linnaeus 1758

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар бүс нутгийн хэмжээнд “үнэлэхболомжгүй” хэмээн үнэлэгдсэн.
Тархац, байршил нутаг: Английн вант улс, Франц, Орос, Хятадад тархсан. Хойд Америк, Чили,Энэтхэг, Индонез, Япон, Австрали, Шинэ Зиланд, Зимбабед нутагшуулсан. Монголын Булган голд ховор тохиолдоно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Далаад онд Булган голын савын цөөрмөөс цөөн тоогоор баригдажбайснаа, одоо нэн ховор тохиолдох болов. Амьдрах орчныг доройтуулах, нуурын ус багассанаасцөөрнө.
Хамгаалсан байдал: Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж. Монгол улсын улаанномонд оруулсан. Тархац нутгийг улсын тусгай хамгаалалттай газарт хэсэгчлэн хамруулсан.
Эх зохиол, мэдээ: 1. Дашдорж, 1976, 2.БНМАУ-ын загас, I-II боть, 1983, 1985, 3. Монгол улсын дархан цаазтай газар, 1994, 4. Красная книга Бурятской АССР, 1988, 5. Амьтны тухай хууль, 2012, 6. MongolianRed List of Fish, 2011, 7. Монгол улсын улаан ном, 1997, 2013, 8. Мэндсайхан Б, Монгол орны загасны лавлах, 2017.

Монгол орны загас

Зантгар загас,
Mesocottus haitej, Dybowski 1869

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар “мэдээлэл дутмаг” зүйлд хамаарна.
Тархац, байршил нутаг: Амар мөрний сав, Сахалинд тархсан. Онон голд байдаг. Гучаад онд Хэнтий аймгийн Биндэр сум орчим Онон голоос ганц бодгаль баригдсан.
Амьдралын онцлог: Хөдөлгөөн багатай, ёроолын амьдралтай. Хүчилтөрөгчөөр баялаг, цэвэр тунгалаг урсгал усанд амьдардаг. Голын хайргатай хэсэгт чулуун доогуур шургаж хоргодно. Ёроолын жижиг амьтнаар хооллоно.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Нөхөн төлжих нөөцгүй болсон. Зүйлийн тархалт, популяцийн хэмжээ, хорогдлын шалтгааны холбогдолт мэдээлэл хомс.
Хамгаалсан байдал: Монгол улсын улаан номонд бүртгэсэн.
Эх зохиол, мэдээ: 1. Дулмаа, 1969, 2. Дашдорж, 1976, 3. БНМАУ-ын загас, I – II боть, 1983, 1985, 4.Монгол улсын улаан ном, 1997, 2013, 5. The IUCN Categories and Criteria [Version 3.1] IUCN SSC, Gland andCambridge. 2001, 6. Mongolian Red List of Fish, 2011, 7. Мэндсайхан Б, Монгол орны загасны лавлах, 2017.

ӨМНӨХ

Хөхтөн амьтан