Хөтөлбөр хэрэгжих болсон шалтгаан
Дэлхийн дулаарал болон дэлхийн хүн амын өсөлтөөс шалтгаалж хүнийхэрэглээ байнга нэмэгдэж байгаа нь дэлхий ертөнц нөхөн сэргэхүндсэн чадамжаа хадгалж чадахааргүй их ачааллыг үүсгэж байна.
Иймд залуу үе хүүхэд багачууд бүх шатны сургуулиудад байгалиахайрлах эртний монгол арга ухааныг түгээн дэлгэрүүлэх, байгальорчны нөөц баялаг болох ой мод, ургамал, хөрс, усаа ариглан ашиглахарга ухааны талаар мэдлэг олгож, тогтвортой аж ахуй эрхлэн эх орон,эх дэлхийгээ хөгжүүлж явах ирээдүйн чадварлаг иргэдийг төлөвшүүлэхнь чухал байна.
Залуу малчин хөтөлбөр хөгжиж ирсэн замнал
Залуу малчдын боловсролыг дэмжих уг хичээлийн хөтөлбөрийн санаачлага, боловсруулалт, хөгжүүлэлт нь Монголын хөдөө аж ахуйн хөгжил, бэлчээрийн менежмент, мал аж ахуйн чиглэлээр сүүлийн 25 жилийн турш судлагдсан судалгааны үр дүнгээс эхлэлтэй.
Хичээлийн агуулга, заах хөтөлбөрийн үүсэл гарал нь 2011-2015 онд АНУ-ын Шинжлэх ухааны сангийн Колорадо Мужийн их сургууль болон Монголын шинжлэх ухааны академи (ШУА) -ийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ХААИС зэрэг хамтарсан “Монголын Бэлчээрийн Дасан зохицох, Даван туулах чадамж” MOR2 төслийн нийгэм-экологийн олон талт судалгааны үр дүнд түшиглэж бүс нутгийн малчдын хөгжлийг дэмжих олон сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэнээс улбаатай.
Залуу малчин хөтөлбөр хөгжиж ирсэн замнал
Өнөөгийн байгаль хамгаалал, бэлчээр ашиглалт, мал аж ахуйн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад “Нутаг” үзэл баримтлалыг голчлон 2014 оноос эхлэн Залуу малчдын боловсролыг дэмжих Нутаг Академи ТББ байгуулагдаж, таван модуль сэдвийн хүрээнд, хичээлийн нэг жилийн турш 12 кредит цагийн хичээлийг зааж эхэлсэн. Уг 12 кредит цагийн сургалтанд Говь-Алтай, Өмнөговь аймгийн 16-25 насны 32 залуу малчид амжилттай суралцаж төгссөн. Хөтөлбөрийн чанар, эрэлтээс хамаарч дараагийн шатны хөгжүүлэлтийг ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулж цөм хөтөлбөртэй уялдуулж сайжруулснаар одоогийн “Залуу малчин” сонгон суралцах хичээлийг зохион байгуулахад хангалттай туршигдсан загвар бий болсон байна.

