ХӨРСНИЙ ЭЛЭГДЭЛ-ХАМГААЛАЛ
Хөрс судлаач мэдээллээ баримтжуулж байна
Хөрсөнд ус нэвтрэх, элэгдэлд орох бүтцээс нь хамаарна. Бөөмнөрсөн бүтэцтэй бол ус дамжуулах нь сайн, хавтгай бол муу дамжуулдаг. Хөрсний бүтцийг дугуй бөөмөрхөг, баганан призмэн, үелсэн давхраат хавтанлаг, мөхлөгт буюу үйрмэг гэж ангилдаг. Хөрсний бодис ус, салхи, мөс, эсвэл хүндийн хүч буюу хөдөө аж ахуй, барилга зэрэг хүний үйл ажиллагаагаар зайлуулагдаж шилжихийг хэлнэ. Хөрсний элэгдлийн үндсэн шалтгаан нь ургамлын бүрхэвч алдагдах явдал бөгөөд энэ нь ус салхиар хөрс элэгдэх үйл явцын эхлэл болно.
Зураг: Ц. Алтанзул
Үндэс ил гарах нь ээ
Газрын гадарга усанд элэгдэн эвдэрч хөрс нэг байршлаас нөгөөрүү зөөгдөх үйл явц юм. Газрын гадарга салхинд элэгдэн эвдрэлд орж хөрс нэг байршлаас нөгөөрүү зөөгдөж эхэлдэг.
Зураг: Ц. Алтанзул
Тэгсэн ч урганаа ...
Хөрсний ус чийгийн хангамж сайн байхын нэг чухал нөхцөл нь хөрсний амьд бие махбодийн босоо чиглэлийн шилжилт хөдөлгөөн юм. Хөрсний чийг нэмэгдэн, агаарын агууламж буурахад ургамал, амьтад гадаргуу тийш ойртдог бол чийг буурч агааржилт нэмэгдэхэд хөрсний гүн рүү шилждэг байна.
Зураг: Ц. Алтанзул



