УУР АМЬСГАЛ НУТАГ ШИНЖИХ .03
ЦАГ АГААРЫГ ЖИЛИЙН 4 УЛИРЛААР ШИНЖИХ
Завхан аймаг, Их-Уул сум, Хаврын улирал
Цаг агаарыг жилийн
4 улирлаар шинжих
- Хавар нь хүйтэн байвал зундаа хур бороо ихтэй байна.
- Гурван сард цасгүй хуурай байвал таван сард бороо цастай байна.
- Хавар эрт дуугүй цахилгаан цахивал зун гандуу болно
- Хойноо салхитай үед тэнгэр анх дуугарвал хүйтэн, зүүнээс бол хуурай дулаан,
- Баруунаас бол хур ихтэй, өмнөөс бол дулаан хавар болно. Хавар голын ус нэмэгдэхгүй бол зун гандуу болно.
Дорнод аймаг, Булган сум, Зуны нар шингэх үе
Цаг агаарыг жилийн
4 улирлаар шинжих
- Зуны цагт нар жаргах үед тэнгэрийн хаяа хойт талаасаа улайсан байвал жавартай, эсвэл хүйтэн шүүдэр буухын тэмдэг
- Зуны улиралд өдөр нь халуун шөнөдөө хүйтэрвэл гандуу байхын дохио
- Зун огцом халуун шатвал аадар орох нь олон
- Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно
- Нар улайран үүлний цаана орж тосрон жаргавал зуны цагт бороо орж салхилахын шинж
Намар, Монгол
Цаг агаарыг жилийн
4 улирлаар шинжих
- Намрын шөнө үүр цайх үеэр салхи гарч үдийн хэрд ширүүсвэл тэнгэр муудна
- Намар доод талаасаа эхлэн мод шарлаж навч шилмүүс нь түргэн унавал цас багатай дулаан өвөл болно. Эсрэгээрээ оройгоороо эхлэн шарлаж навч шилмүүс нь удаан ойчвол зудархуу байхын шинж
- Ургамал гандан шарласан хойно энгэр нөмөр газраар ногоо хэнзлэн ургавал өнтэй өвөл болохын шинж
Өвөл, Монгол
Цаг агаарыг жилийн
4 улирлаар шинжих
- Өвөл цасархаг байвал ирэх зун бороо хур элбэгтэй байхын шинж
- Өвөл дулаан бол зун нь сэрүүвтэр болно
- Өвөл голын мөсөн дээгүүр ус халиатвал дулаарахын шинж
- Анхны цас бага унасан газарт цаг агаар дулаан, зуд турхангүй үе болох нь элбэг
- Өвөл цас дараа дараалан их унаж огторгуй тоонолжлон олон солонго наран мэт гарвал зуд ирэхийн дохио
- Өвлийн шөнө од гялалзаж анивалзах нь ихэдвэл хүйтрэхийн шинж
Эх сурвалж: 1. Монгол ёс заншил, зан үйлийн товчоон. УБ., 2009



