ТӨЛ АВХУУЛАХ ЁСОН
Ишгээ голсон улаан ямаанд ишгийг нь авахуулж байгаа нь
Малын төлийг өнчрөх, гологдоход өөр эх малд авахуулахаар үйлддэг зан үйлийг төл авахуулах ёс гэнэ. Хавар мал төллөх үед зарим эх мал төлөө голон хөхүүлэхгүй байх, эсвэл төл нь үрэгдэх, голсон малын хөх дэлэн чинэх явдал тохиолддог. Энэ үед төл авахуулах зан үйлийг хийх хэрэгтэй болдог.
Төл авхуулах ёсон дээр
Төлийг эхэд дасгаж авахуулахдаа малын зан ааш, шинж төрх, дуугарах авианы онцлогийг удаан хугацаанд ажиглан шинжиж:
- Хонь ямаа майлхыг уянгын аялгуугаар тойглох, зузуулах
- Тэмээний буйлахыг дуурайлган хөөслөх, тоорлох
- Адууг гурийлах
- Үхрийг өөвлөх, сарлагийг хөөрлөх, сугайлах зэрэг хэллэг аялгууг гаргаж төлөө голсон эх Малыг шившин үглэж аргадах, төлөө голохыг нь болиулах, эсвэл өөр малын төлийг дасгах зэрэг арга хэрэглэдэг.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Төл авхуулах ёсон дээр
Хургаа голсон хонинд “Хундан цагаан хонь минь хургаа юунд голоо вэ, Сүүний чинь үнэр сүүлэнд чинь байна шүү дээ, хос хос хос.
Урин цаг ирнэ дээ, уулын ногоо ургана даа, уураг сүү чинь чинэнэ дээ, урдаас чинь юу чинь угтах вэ дээ, тойг тойг тойг” гэдэг. Энэхүү учирлаж гуйсан үг бүрийн дараа “тойг, хос” мэтийн үгийг дахин давтаж аялгуулдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах



