НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ӨВ СОЁЛ УХААН .04

МАЛЧДЫН ЦЭЭРЛЭХ ЁС

Шинэс мод (Pinus larix)

Малчдын цээрлэх ёс

  • Хавар, зуны цагт нялх ногоо, цэцэг зулгаах, нойтон модны мөчир хугалах, боловсроогүй ургамал жимсийг үндэстэй нь түүхийг хатуу цээрлэдэг.
  • Түлээ түлш, ахуйн хэрэгцээний мод авахдаа зөвхөн хэрэгцээний хэмжээгээр, унанги буюу хөгширсөн мөчир гишүү нь хатсаныг түүж огтолж, түлшинд хэрэглэдэг заншилтай. Зулзаган мод, өнчин мод зэргийг огтолж авахгүй.
  • Цөөн модтой газрыг олон модтой болгохыг бэлгэдэж “зуун мод”, “Мянган тооройт” гэж өсгөж нэрлэнэ.

Байгалиа хайрлах бидний үүрэг товхимлоос

Баянхонгор аймаг, Шинст сум

Малчдын цээрлэх ёс

Рашаан булагт хадаг, дал (яс) тэргүүтнийг олноор нь зүүж, түүний эхэнд юм угаах, хог буртаг хаях, сүү цагаан идээ дусаах зэргийг ихэд цээрлэнэ.

Эх сурвалж: Байгалиа хайрлах бидний үүрэг товхимлоо

Завхан аймаг, Тосонцэнгэл сум

Малчдын цээрлэх ёс

Зуны нар буцахаас өмнө урсгал усанд ордоггүй, хор нь гараагүй цагт усанд орвол өвчин олно гэж үздэг. Мөн настай хүмүүс “Зун шар цэцэг гүйцсэний дараа усанд орж болно” гэж хэлдэг.
Хавар гол, мөрний эрэгт ойр хаваржаанд буухыг цээрлэнэ, Учир нь усны үерээс сэрэмжилж буй хэрэг.

Эх сурвалж: Байгалиа хайрлах бидний үүрэг товхимлоос

Монгол

Малчдын цээрлэх ёс

Өндгөө дарсан шувууг үргээж, цочоодоггүй, шувуудын өндгөнд сүүдрээ хүргэдэггүй.

Монгол

Малчдын цээрлэх ёс

Гантай жил хуурай өвс, бут модтой газар гал түлэх, Түүдэг асаахыг цээрлэнэ. Зөрчвөөс хангай дэлхийг түймэрт идүүлнэ гэнэ.

ӨМНӨХ

Төл авахуулах ёсон

ДАРААХ

Гүүний үрс гаргах ёсон