УДИРТГАЛ ХИЧЭЭЛ .01

ИРЭЭДҮЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧ ХЭН БАЙХ ВЭ?

Удиртгал хичээл .01

Ирээдүйн мал аж ахуй эрхлэгч хэн байх вэ?

Шинэ зууны малчин хүн бол шинэ мэдлэг мэдээлэл, дэвшилтэт болон цахим технологид тасралтгүй суралцан өөрийгөө хөгжүүлдэг, уламжлалт мал аж ахуйн ухааныг өвлөсөн, бэлчээрийн экосистемийн тогтвортой байдлыг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг хүнийг хэлнэ. Мал аж ахуйн бүтээгдэхүүний орчин үеийн зах зээл болон эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг ойлгож, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байна.

Зургийг: Х.Баасансүрэн

Удиртгал хичээл .01

Ирээдүйн мал аж ахуй эрхлэгч хэн байх вэ?

Малчин хүн байгалийн эргэлт, зүй тогтол хэрхэн явагддаг, экосистемийн өгөөж шим нь хэрхэн бидэнд ирдэг, яаж хамгаалах талаар мэддэг байх хэрэгтэй. Ирээдүйн залуу фермер, МАА ба газар тариалан эрхлэгчид хариуцлагатайгаар ашиг орлогоо нэмэгдүүлэх шинэ технологи, арга туршлагыг ашиглах шинэ эрин үе угтаж байна. Эрүүл соргог бэлчээрт идээшлэсэн малын гаралтай бүтээгдэхүүнийг илүү өндөр үнэлэх зах зээлийн хандлага бий болсон.

Зургийг: П.Баттулга

Удиртгал хичээл .01

Ирээдүйн мал аж ахуй эрхлэгч хэн байх вэ?

Орчин цагийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан зан заншил алдагдаж малчин хүний хашир ухаан бүдгэрч, ан амьтан ховордож, бэлчээр нутаг доройтож, ус ширгэж байна. Бид бүхний өмнө нутаг усаа энэ хэвээр нь ариглан гамнаж, ирээдүй хойчдоо дамжуулж өгөх үүрэг хариуцлага иржээ.

Зургийг: П.Баттулга

ДАРААХ

Хүн байгалийн хүйн холбоо