ХӨРСИЙГ ХАМГААЛЖ, УСЫГ АРИГЛАХ УХААН .06

ГОЛЫН ИДЭШ ТЭЖЭЭЛИЙН СҮЛЖЭЭ

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .06

Сэлүүр хөлт хавч,
Copepod

Эдгээр хавч нь цэнгэг болон давстай усанд амьдардаг. Зарим зүйлийн хавч нь гол, нуурын ёроолоор, зарим нь усны өнгөн давхаргаас ёроол хүртэл өргөн тархсан байдаг. Хөгжлийн тодорхой үе шатанд празит хэлбэрээр амьдардаг. Сэлүүр хөлт хавч нь өөрөөсөө жижиг хөвөгч болон ёроолын амьтдаар хооллодог. Усанд хурдан, цаг үргэлж сэлүүрдэж байдаг учраас сэлүүр хөлт хавч гэж нэрлэжээ. Эдгээр шавж нь өөрөөсөө жижиг хөвөгч болон ёроолын амьтдаар хооллодог.

Зургийг: Ч.Аюушсүрэн
Эх сурвалж: ШУА-ийн Биологийн хүрээлэн цахим хуудас, танин мэдэхүйн булан, biology.ac.mn

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .06

Салаа сахалт хавч,
Cladocera

Нуур голоос ус авахдаа сайн ажиглах буюу микроскопоор харахад 0.2-6.0мм орчим биетэй, хурдан хөдөлж буй салаа сахалт хавч хэлбэртэн харагдана. Энэ амьтан нь толгой, их бие, сүүл бүхий нимгэн тунгалаг бүрхүүлтэй юм. Хөдөлгөөний гол эрхтэн нь толгойн хажуугийн хоёр урт антенн, хөл нь хооллох, амьсгалахад чухал үүрэгтэй. Хавч хөлөө нэг минутанд 500 удаа дэвэн хөдөлгөдөг байна. Усны амьтдын хоол тэжээлийн хэлхээнд оролцож, замаг, бактериар хооллон, нуур усны өөрөө цэвэрших үйл явцад чухал үүрэгтэй.

Зургийг: Ч.Аюушсүрэн
Эх сурвалж: ШУА-ийн Биологийн хүрээлэн цахим хуудас, танин мэдэхүйн булан, biology.ac.mn

Хөрсийг хамгаалж, усыг ариглах ухаан .06

Идэш тэжээлийн хэлхээ

Идэш тэжээлийн сүлжээ хэмээх ойлголт нь тухайн экосистемд “хэн нь хэнийгээ иддэг вэ?” гэсэн асуултаас эхэлдэг. Голын идэш тэжээлийн сүлжээ нь усны ёроолын сээр нуруугүйтэн амьтдаас эхлээд загас, махчин шувууд, хүн хүртэл үргэлжилнэ.

Зургийг: Л.Жаргал

ӨМНӨХ

Хөрсний элэгдэл-хамгаалал