НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ӨВ СОЁЛ УХААН .05
ГҮҮНИЙ ҮРС ГАРГАХ ЁС
Баянхонгор аймаг
Гүүний үрс гаргах ёс
Гүү барихад ойр хавийн сайн уургачид цугларч тэдний дотроос хамгийн хүндтэй нь уургандаа хадаг зүүн тухайн жилийн хавар хамгийн түрүүнд төрсөн ууган унагаа эхэлж барьдаг. Олон унаганы манлай гэдэг утгаар нь хүндэлж, түүний хүзүүнд хадаг уясны дараа гүүгээ барьж амлуулдаг ёстой.
Завхан аймаг, Тосонцэнгэл сум
Гүүний үрс гаргах ёс
Гүүний сан тавьж үрсний ёслол үйлдсэнээс хойш намрын сүүлч хүртэл унагаа уяж, гүүгээ өдөрт 6-8 удаа саадаг бөгөөд гүүгээ тавихдаа 9-10 сард нохой өдрийг сонгодог.



