УУР АМЬСГАЛ НУТАГ ШИНЖИХ .03

ЦАГ АГААРЫГ ЖИЛИЙН 4 УЛИРЛААР ШИНЖИХ

Завхан аймаг, Их-Уул сум, Хаврын улирал

Цаг агаарыг жилийн
4 улирлаар шинжих

  • Хавар нь хүйтэн байвал зундаа хур бороо ихтэй байна.
  • Гурван сард цасгүй хуурай байвал таван сард бороо цастай байна.
  • Хавар эрт дуугүй цахилгаан цахивал зун гандуу болно
  • Хойноо салхитай үед тэнгэр анх дуугарвал хүйтэн, зүүнээс бол хуурай дулаан,
  • Баруунаас бол хур ихтэй, өмнөөс бол дулаан хавар болно. Хавар голын ус нэмэгдэхгүй бол зун гандуу болно.
Дорнод аймаг, Булган сум, Зуны нар шингэх үе

Цаг агаарыг жилийн
4 улирлаар шинжих

  • Зуны цагт нар жаргах үед тэнгэрийн хаяа хойт талаасаа улайсан байвал жавартай, эсвэл хүйтэн шүүдэр буухын тэмдэг
  • Зуны улиралд өдөр нь халуун шөнөдөө хүйтэрвэл гандуу байхын дохио
  • Зун огцом халуун шатвал аадар орох нь олон
  • Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно
  • Нар улайран үүлний цаана орж тосрон жаргавал зуны цагт бороо орж салхилахын шинж
Намар, Монгол

Цаг агаарыг жилийн
4 улирлаар шинжих

  • Намрын шөнө үүр цайх үеэр салхи гарч үдийн хэрд ширүүсвэл тэнгэр муудна
  • Намар доод талаасаа эхлэн мод шарлаж навч шилмүүс нь түргэн унавал цас багатай дулаан өвөл болно. Эсрэгээрээ оройгоороо эхлэн шарлаж навч шилмүүс нь удаан ойчвол зудархуу байхын шинж
  • Ургамал гандан шарласан хойно энгэр нөмөр газраар ногоо хэнзлэн ургавал өнтэй өвөл болохын шинж
Өвөл, Монгол

Цаг агаарыг жилийн
4 улирлаар шинжих

  • Өвөл цасархаг байвал ирэх зун бороо хур элбэгтэй байхын шинж
  • Өвөл дулаан бол зун нь сэрүүвтэр болно
  • Өвөл голын мөсөн дээгүүр ус халиатвал дулаарахын шинж
  • Анхны цас бага унасан газарт цаг агаар дулаан, зуд турхангүй үе болох нь элбэг
  • Өвөл цас дараа дараалан их унаж огторгуй тоонолжлон олон солонго наран мэт гарвал зуд ирэхийн дохио
  • Өвлийн шөнө од гялалзаж анивалзах нь ихэдвэл хүйтрэхийн шинж

Эх сурвалж: 1. Монгол ёс заншил, зан үйлийн товчоон. УБ., 2009

ӨМНӨХ

Уур амьсгалын өөрчлөлт ба үр дагавар

ДАРААХ

Байгаль юмсын үзэгдлээр цаг агаарыг шинжих