УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ БА ҮР ДАГАВАР
Гал түймэрийн дараах өвсний
сэргэн ургалт
Дэлхийн уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байгаа бөгөөд гэхдээ сайнаар биш юм!
Дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс ойролцоогоор 1.1°C хүртэл өссөн бөгөөд сүүлийн хэдэн арван жилд дэлхий даяар шуурга, ган, үер, гал түймрийн давтамж нэмэгдэн, учруулах хор хохирол нь улам бүр өсөх хандлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь зэрлэг ан амьтанд төдийгүй хүний нийгэм, сайн сайхан байдалд нөлөөлдөг.
Уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгийг мэдэхийн тулд эхлээд яагаад ийм зүйл болж байгааг ойлгох хэрэгтэй.
Түүхийнхээ туршид дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж ирсэн. Гэсэн хэдий ч одоо бидний харж байгаа өөрчлөлтүүд байгалийн жамаас хамаагүй хурдан явагдаж байна. Яагаад?
Үүний шалтгаан нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) болон бусад хий ялгаруулалт хурдацтай нэмэгдэж байгаа явдал юм. Эдгээр нь хүлэмжийн хий гэж нэрлэгддэг зүйлд нөлөөлдөг.
Хүлэмжийн хий гэдэг нь бидний нүдэнд харагдахгүй агаар мандалд оршдог давхарга юм. Үүний үүрэг нь дэлхийн эрчим хүчийг зохицуулж, тэнцвэртэй байлгахад оршдог. Хэрэв хүлэмжийн хий байхгүй байсан бол дэлхий мөсөөр бүрхэгдэх болно. Харин эсрэгээрээ агаар мандал дахь хүлэмжийн хий нэмэгдвэл дэлхийн дулаарлыг нэмэгдүүлдэг.
www.climatewatchdata.org
Хүлэмжийн хий хамгийн ихээр
ялгарууладаг хүчин зүйлс
Хүний үйл ажиллагаа нь агаар мандалд өөр өөр хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж энэ нь уур амьсгалын хурдацтай өөрчлөлтийг бий болгож байна.
Хүлэмжийн хийг үүсгэж байгаа гол эх үүсвэр нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, эрчим хүч, хөдөө аж ахуй , хог хаягдал байдаг.
Хүлэмжийн хийг бууруулахын тулд бид хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?
Энэ асуудал дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хамаатай бөгөөд бид өөрсдийн үйлдлээрээ дамжуулан бусдыг уриалж болно. Жишээлбэл, гэр бүлээрээ хамтдаа мод тарих, тогоо хэмнэх, зар сурталчилгаанд уруу татагдахгүйгээр зөвхөн өөрт хэрэгтэй зүйлээ худалдаж авах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд хор хөнөөл багатай бүтээгдэхүүн сонгон худалдан авалт хийхийг уриалж болно.
Зөвлөмжийг өөрөө дагахгүйгээр зуршлаа өөрчлөх ёстой гэж хүмүүст итгүүлэх нь хэцүү байдаг; хэрвээ хүмүүс таныг нухацтай хүлээж аваасай гэж хүсч байвал зөвлөж буй зүйлээ хэрэгжүүлээрэй!
Уур амьсгалын өөрчлөлт, түүний үр нөлөөг бууруулахын тулд бид бүгдээрээ хамтран ажиллах хэрэгтэй байна!
Уур амьсгалын өөрчлөлт ба үр дагавар
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын малчин: Сүүлийн 20 жил манай нутгийн бэлчээрт их өөрчлөлт гарсан. Зундаа хүйтэн байх болж, өвөлдөө дулаахан, намар-хавар-зун бараг л нэг улирал шиг байх болсон. Ургамлын гарц ч муудсан, хуурайшихын хэрээр түймэр их гарч байна. Нэг талаар сайн л юм. Энэ сууж байгаа бүдүүн өвс ихдэчхээр малын арьс үсэнд гэмтэй юм, хачиг ч дийлдэхгүй юм. Гэхдээ шатсан бэлчээр эхний жил ургахаар, тэрийг нь мал идэж угаартдаг гэвэл та нар итгэх үү?” хэмээн ярьж байна.



